Миний ээж
Алтан дэлхийд үрийн бүүвэйтэй хамт заясан
Ангир уургаа шимүүлэн өсгөх буянтай төрсөн
Атар хээрийн анхилам цэцгийн үнэр шингэсэн
Алиа хөөрхөн үрийнхээ дуунд сэтгэл баяссан
Залуу ч явсан сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий
Уудам орчлонд үрийн бүүвэйтэй хамт заяасан
Ураг төрлийн ариун холбоог чандмань болгосон
Ухаан бодлын болор тунгалаг хайраа ивээсэн
Уудам орчлонгийн наран дор үрээ бүүвэйлсэн
Залуу ч явсан сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий
Энэхэн дэлхийд нэгэн бэрхийг биеэрээ туулсан
Эргэж олдохгүй нэгэн амьдралыг үрдээ хайрласан
Энхийн төлөө сэтгэл зүрхээ мөнхөд зориулсан
Элбэрэлт сайхан ээжийнхээ ачийг хэзээ ч мартахгүй
Залуу ч явсан сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий
Залуу ч явсан сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий